Эмэгтэй боксчдын ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчдын ААШТ эхэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Хэдийгээр олимпийн эрх олгохгүй ч “шар” тивийн 19 орны 100 гаруй тамирчин 10 жингийн ангилалд өрсөлдөж байна. Өмнө нь тивийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн багийн тухайд бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа юм.

Тэмцээн өнөөдрөөс эхлэн 25-ныг дуустал Буянт-Ухаа дахь Спортын ордонд үргэлжилнэ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж