
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр хулгайлагдсан үзмэрүүдийн нийт үнэлгээ 10 сая юань болсон юм. Хулгайлагдсан эдлэлээс зургааг нь цагдаа нар олж, музейд буцаан өгсөн ажээ. Одоог хүртэл олдоогүй байгаа гурван үзмэрийн үнэ 150 мянган юаниар тооцоологдож байна. Ши Байкуй хулгай хийснээсээ хоёр хоногийн дараа Бээжингийн нэгэн интернэт кафед сууж байгаад цагдаа нарт баригдсан гэнэ. Хориотой хотоос өмнө нь 1987 онд эд зүйлс хулгайлсан тохиолдол гарч байсан бөгөөд хулгайчид цаазын ял өгч байжээ. Нийтдээ таван удаагийн хулгай Эзэн хааны ордон музейд гарч байсан байна.
Н.Тунгалаг