Эмнэлгийн гадна цагдаагийнхан цуглажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн гадна цагдаагийнхан цуглажээ

Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал гуравдугаар сарын 14-нд болж, тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Шүүх хурал болсон өдрөөс өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй цагдаагийн удирдлагуудыг цагдан хорихоор Ганц худаг руу авч явах гэж байна гэсэн мэдээллийн дагуу манай сэтгүүлчид тус эмнэлэг дээр очоод байна.
Энгийн өдрүүдэд тус эмнэлэгт шүүгдэгчдийг 1-2 цагдаа хянаж байсан бол яг одоо эмнэлгийн гадна цагдаагийнхан нэлээд тоогоор хүч нэмэгдүүлсэн байна. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн эмнэлгийн гадна ирсэн байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж