Ганц бие залууст гоё мэдээ дуулгахад энэ сарын 28-нд “Blind Date”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Sport Pub”-д зохион байгуулах гэж байна. Энэ үеэр үзэгчдийн мэдэхээр “Дурлалын Хитч” хэмээх кинонд гардаг шиг залуус хоорондоо таван минутын хугацаанд танилцаж, ярилцах юм. “Blind date” залууст шинэ соёлыг таниулахын зэрэгцээ төөрөлдөж яваа хосуудыг учруулах боломж бүрдүүлж өгөх зорилготой. Та заавал хос болох албагүй… Магадгүй энд ирвэл бизнесийн хамтрагчаа ч олж болох юм шүү.
“Blind date”-д оролцсоноор та олон сонирхолтой тэмцээнд оролцон, гайхалтай хөгжмийн тоглолт үзэн, хамгийн гол нь шинэ танил, найз нөхөдтэй болж, хүмүүсийн дунд өөрийгөө зөвөөр нээж ойлгуулах чадвараа хөгжүүлэх болно. Та энэхүү хөтөлбөрт бүртгүүлж, 247 минутыг мартагдашгүйгээр өнгөрүүлээрэй.
М.УРИН