Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан, зургаан хүн шархадсан хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагуудыг шүүх хурал гуравдугаар сарын 14-нд болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Шүүх хурал болсон өдөр шүүгчдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын даралт ихэсч, сахарын өвчин нь сэдэрсэн гэсэн шалтгаанаар Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтсэн юм. Дөнгөж сая тэдгээр шүүгдэгчдийг Ганц худаг руу албадан авч явах гэж байгаа тухай мэдээлэл ирлээ.
Б.Марал