Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шүүх ажиллагаанд учирч буй зөрчлийг арилгаж хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүллээ. Албан бичигт “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны З дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүгчийг заналхийлж эрх чөлөөнд нь халдсан зэрэг хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гарсан талаар тус шүүхээс миний нэр дээр танилцуулга ирүүлсэн байна.
Уг танилцуулгад дурьдагдсан зөрчлүүдийг арилгаж, цаашид давтахгүй байх, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн, эргэж танилцуулахыг мэдэгдье. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны З дугаар сарын 16-ны өдрийн 606 тоот албан бичгийг хавсаргав” гэжээ.
Эх сурвалж: www.president.mn