Ачааны усан онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Ачааны усан онгоц осолджээ

Тайванийн эрэг орчим  ачааны хөлөг осолдсоноос зургаан далайчин амь үрэгдэж, хоёр далайчин сураггүй болсон талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Осол өнөөдөр болжээ.

Тайванийн хойд эргийн Зилун боомт хотоос зүүн хойд зүгийн арал руу хөдөлсөн “Ocean Glory” хөлөг эргээс хөдөлснөөсөө хойш хэдхэн минутын дараа живсэн байна. Эргийн аврах багийнхан хөлгөөс долоон хүний амь аварч амжсан ч зургаан хүн амь үрэгдэж, хоёр далайчин сураггүй болжээ. 

Өмгөн манан юм уу, хүчтэй давалгаанаас болж онгоц осолдсон байх гэсэн таамаглалыг эхний байдлаар гаргасан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж