Хятадын зохиолчид “Apple”-ийг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Хятадын зохиолчид “Apple”-ийг шүүхэд өгнө

Хятадын 20 гаруй зохиолч “Apple” компанийг зохиогчийн эрх зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгнө гэж мэдэгдсэн талаар РИА Новости мэдээллээ.

Дуучин, блогер болон жолооч нараас бүрдсэн Хятадын нэр алдартай 20 гаруй зохиолч “Apple” компаниас 50 сая юань буюу 7,9 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байна. Нэртэй блогер Хань Хань тэдэн дунд багтжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр зохиолчдын бүтээлийг “Apple” компани “Apple Store” сайтдаа хууль бусаар нийтэлсэн хэмээн эдгээр зохиолчид буруутгаж байгаа аж. Тэд “Apple” компанийн лицензгүй нийтэлсэн номуудаас 95 номыг нь худалдаанд гарсан гэж хэлсэн байна. Эрхээ хамгаалахаар нэгдсэн зохиолчид зохиогчийн эрх хамгаалах холбоо байгуулсан бөгөөд тэд Apple компанийн эсрэг зарга мэдүүлээд байгаа гэнэ. Харин ямар шүүхэд зохиолчид заргаа мэдүүлсэн талаар одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж