Судалгааг олон улсын хүний эрхийн биллын үндсэн баримт бичгүүд болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын ялтанд холбогдох 12 заалтын хүрээнд хийсэн байна. Судалгааны дүнгээс харахад хорих ял эдлүүлэх ажиллагаа хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, сурч боловсрох (ИБУТЭТОУПактын 18-р зүйлийн 1), (ХЭТТ 18, 26-р зүйл), ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах (ИБУТЭТОУПактын 14-р зүйлийн 5 ), гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэх [ИБУТЭТОУПактын 15-р зүйл], хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх [ИБУТЭТОУПактын 19-р зүйлийн 2] эрхийн хэрэгжилт зохих түвшинд байна гэж үзжээ.
Харин ялтнаас авсан судалгааны дүнгээс харахад хүн бүр нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш, өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцаж халдашгүй дархан байх [ХЭТТ 1-р зүйл], хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй (ХЭТТ 5-р зүйл), (ИБУТЭТОУПактын 7-р зүйл), хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй бөгөөд ямарч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээн тогтоолгох (ХЭТТ 7, 8-р зүйл), (ИБУТЭТОУПактын 26-р зүйл) эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаад аймгийн Прокурорын газраас дүгнэлт хийж, судалгааны дүн болон анхаарах асуудлын талаар Мандал сум дахь сум дундын нэгдүгээр Прокурорын газарт зааварчлага, хорих 413, 433 дугаар ангид мэдээлэл хүргүүлсэн байна. Судалгааг хийхдээ МУ-ын нэгдэн орсон ОУ-ын гэрээний заалтын хэрэгжилт хорих ангиудад ямар түвшинд байгааг аймгийн Прокурорын газрын ЯЭАТХ хариуцсан туслах прокурор А.Золжаргал газар дээр очиж биечлэн танилцсаны зэрэгцээ ялтантай уулзах, нийт ялтны 36 хувиас нь анкетын судалгаа авах, хорих ангийн зүгээс ялтныг нийгэмшүүлэх, сургах, хүмүүжүүлэх чиглэлээр хийсэн ажил, хорих ангийн даргын тушаал, ялтнаас гаргасан өргөдөл гомдол, холбогдох бүртгэл судалгаа, ялтны хувийн хэрэгтэй танилцах хэлбэрээр явуулсан талаар УЕПГ-аас мэдээллээ.