С.Ганбаатар иргэдтэй уулзаж явна

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар иргэдтэй уулзаж явна

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөөдөр  Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр  тус аймгийн ахмадууд болон төрийн байгууллагын ажилтнууд багш, эмч нарын санал бодлыг сонсч, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг танилцуулсан байна. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс,  Орхон аймгуудад ажилласан бол гуравдугаар сарын 21-нээс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзах ажээ.

 С.Ганбаатар орон нутаг дахь томилолтоо “Сонгуулийн өмнө иргэдтэйгээ уулзаж, нийгмийн захиалга авч байгаа” хэмээн тодорхойлов. МҮЭ холбоо намуудтай гэрээ байгуулан, юу хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрт нь ямар асуудал багтах ёстой талаар иргэдийн саналыг сонсч байгаа бөгөөд намууд засгийн эрхэнд гарсныхаа дараа тэрхүү ажил, амлалтаа хэрхэн биелүүлэн ажиллахад хяналт тавих юм байна.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж