Япон БНАСАУ-ын пуужинг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Япон БНАСАУ-ын пуужинг эсэргүүцэв

Японы Батлан Хамгаалахын Сайд Наоки Танака “Хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөж, тэр нь Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр нисвэл бид пуужинг устгахад бэлэн” хэмээн өнөөдөр болсон Дээд Танхимын хурлын үеэр мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн тохиолдолд, пуужин Японы агаарын орон зайд байгаа нь мэдэгдвэл бид шууд устгах тушаал өгөх болно гэж сайд тодотгосон байна.

Түүнчлэн тус улсын Дотоод хэргийн яамны ажилтан Коитиро Гэмба хэлэхдээ “Хойд Солонгосын пуужин Японы арлууд дээгүүр нисэх магадлалтай. Пуужин Окинава болон Тайванийн арлууд хооронд оршдог арлуудын дээгүүр нисч болох юм” хэмээн нэмж хэлжээ.

БНАСАУ ирэх дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений 100 насны ойд зориулсан баярын үеэр пуужин хөөргөхөөр шийдэж,  хиймэл дагуул хөөргөхөө албан ёсоор зарлаад байгаа билээ.  Шинжээчид үүнийг нь баллистик “Тепходон-2” пуужингийн шинэчилсэн хувилбар байж магадгүй гэж үзэж байна. Пуужинг Өмнөд Солонгосын баруун хэсэг дэх Шар тэнгисийн орчмоос, эсвэл Филиппины зүүн арлуудаас гурван мянган км зайтай газраас хөөргөж магадгүй гэсэн тооцоо бий. 

Юутай ч АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хойд Солонгосыг пуужин хөөргөхөө болихыг шаардаад байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж