
Түүнчлэн тус улсын Дотоод хэргийн яамны ажилтан Коитиро Гэмба хэлэхдээ “Хойд Солонгосын пуужин Японы арлууд дээгүүр нисэх магадлалтай. Пуужин Окинава болон Тайванийн арлууд хооронд оршдог арлуудын дээгүүр нисч болох юм” хэмээн нэмж хэлжээ.
БНАСАУ ирэх дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений 100 насны ойд зориулсан баярын үеэр пуужин хөөргөхөөр шийдэж, хиймэл дагуул хөөргөхөө албан ёсоор зарлаад байгаа билээ. Шинжээчид үүнийг нь баллистик “Тепходон-2” пуужингийн шинэчилсэн хувилбар байж магадгүй гэж үзэж байна. Пуужинг Өмнөд Солонгосын баруун хэсэг дэх Шар тэнгисийн орчмоос, эсвэл Филиппины зүүн арлуудаас гурван мянган км зайтай газраас хөөргөж магадгүй гэсэн тооцоо бий.
Юутай ч АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хойд Солонгосыг пуужин хөөргөхөө болихыг шаардаад байгаа юм.
Н.Тунгалаг