
- ХААИС- 10.00 цагт,
- ЭМШУИС-08.00 цагт,
- ШУТИС- 10.00 цагт тус тус хичээлийн цагаа эхлүүлэхээр болж, өнөөдрөөс мөрдөж эхэлжээ.
Түүнчлэн, “American school”, “Орчлон”, “Santis” зэрэг ерөнхий боловсролын дунд сургуулиудын хуваарийг ирэх дөрөвдүгээр сарын 5-наас өөрчлөх юм байна. Дээрх хувийн сургуулиудын цагийг хэрхэн өөрчлөхийг тухайн үед нь шийдэх аж.
Мөн Улаанбаатар хотын томоохон худалдааны байгууллагын удирдлагуудтай ирэх долоо хоногт уулзаж, цагийн зөрүүг хэрхэн гаргах талаар хэлэлцэхээр болжээ. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногоос гаргаж мөрдөх ажээ.
Д.Жаргалсүрэн