Таксины жолооч шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Таксины жолооч шагнуулжээ

Бангкок хотын таксины жолооч Саксри Кетсрикэв түүний үйлчлүүлэгч машинд нь мартаж буусан 410 мянган ам.долларын үнэ бүхий найман кг үнэт эдлэлийг нь буцааж өгсөн тухай lenta.ru сайт мэдээлжээ.

Гуравдугаар сарын 13-ны үдэш таксинд суусан үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Эакерат Канокваттана өөрийн авч явсан бүх үнэт эдлэлээ машинд мартан буусан бөгөөд  энэ тухайгаа цагдаад мэдэгджээ. 

Кетсрикэв эзэнд алтан эдлэлийг нь буцаан өгөхийн тулд хоёр өдрийн турш Бангкок хотоор хайж давхисан тухайгаа ярьжээ. Дараа нь цагдаагийн мэдээг сонссон жолооч радиод очиж, дэлгүүрийн эзэнтэй холбогдсон гэнэ. Гэвч цагдаа нар түүнд итгэхгүй байгаа гэнэ. Тэд жолоочийг үйлчлүүлэгчээ олохыг хүссэн бол буулгасан газраа эхлээд очих байсан гэсэн тайлбар хэлж байгаа ажээ.  Ямартай ч таксинд мартсан алтан эдлэлээ эргэж олсондоо баярласан дэлгүүрийн эзэн жолоочийг 6,4 мянган ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлээр шагнасан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж