Хотын мэр дугуйн спортыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Хотын мэр дугуйн спортыг дэмжинэ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй хорт утааг багасгах ажлын төслийн хүрээнд нийслэлийн автомашины замын дагуу дугуйн зам барих, түүнчлэн дугуйн спортыг хүүхэд залуучууд, олон нийтийг хамарсан нийтийн биеийн тамир болгон хөгжүүлэх ажлыг төрийн зүгээс баримталж буй бодлоготой уялдуулахаар нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Захирагчдын алба Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах юм байна. Гэрээнд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Д.Баттөр нар гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын орлогч Да.Ганболд, Хотын ерөнхий архитектор Хүрэлбаатар, Хотын санхүү хэлтсийн дарга Ганхүү, Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Отгонбаатар нарын албаны хүмүүс оролцов.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж