Махны үнэ ингэж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Махны үнэ ингэж нэмэгджээ

Нэг килограмм үхрийн мах 8-10 мянган төгрөгт хүрчээ. Улаанбаатар хотын аль ч хүнсний захад очсон нэгхэн кило махыг арван мянга орчим төгрөгөөр худалдан авч байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон махны одоогийн үнийг сүүлийн жилүүдийнхтэй харьцуулсан судалгааг бид харж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан уг судалгаанд иргэд хэрэгцээндээ ихэвчлэн сонгодог үхэр болон хонины махны ханшийг ийн тэмдэглэжээ.

Нийслэлийн хэмжээнд үхрийн махны дундаж үнэ /төг/


 
Нийслэлийн хэмжээнд хонины махны дундаж үнэ /төг/ 


                   
Харьцуулсан ханшаас харахад энэ оны хувьд хоёрдугаар сараас махны үнэ эрс өссөн байна. Үүнийг нэгдүгээр сард шатахууны үнэ нэмэгдсэнээс улбаатай хэмээн тайлбарладаг. Харин уг үнийн өсөлтийг хязгаарлахын тулд нэгдүгээр сарын 15-нд нөөцийн махыг дүүрэг бүрт 2-3 цэгт худалдаалж эхэлсэн юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж