”Боржигон цэцэн”-ээр шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

”Боржигон цэцэн”-ээр шалгаруулалт эхэллээ

Жил бүрийн олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд Монголын театрын урлагийнхан шилдгээ шалгаруулахаар "Гэгээн муза" наадмыг зохион байгуулдаг. Гуравдугаар сарын 3-нд нэр дэвшигчдэдээ батламжийг нь гардуулсан тус наадам ес дэх жилтэйгээ золгож байна. Харин тус наадмын үзэгчидтэй шалгаруулалт буюу эцсийн шатны шалгаруулалт өнөөдрөөс эхэлнэ. “Гэгээн муза-2011” наадамд 2010 онд үзэгчдийн хүртээл болсон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн төрөлд өрсөлдөж байгаа билээ.

Энэ жилийн "Гэгээн Муза" наадмын драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын уран бүтээлчид "Домогт Ану хатан", "Оролмаа", "Тэнгэрийн хүү" жүжгээ сойсон бол "Мөрөөдлийн театр"- ын залуус "Миний нууц хүү", Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрынхан "Маргаашгүй хаан" жүжгээ уралдуулах аж. Харин дуулалт жүжгийн төрөлд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр "Арван тавны сар", Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулга "Боржигон цэцэн", Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр "Жанжин заан" бү тээлээ, хүүхдийн жүжгийн төрөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон "Том хамарт одой", "Гацуурхан" театртынхан "Алтан түл хүүрийн эрэлд", Дундговь аймгийн Төв хал хын дуулалт жүжгийн театр "Солгой харандаа" бүтээлээрээ өрсөлдөнө. Тэгвэл өнөөдөр 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа “Гэгээн муза-2011” наадмын эцсийн шатны шалгаруулалтын салхийг хагалан Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулгынхан дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөж буй "Боржигон цэцэн" жүжгээ толилуулах юм.

“Гэгээн Муза-2011” наадмын хүрээнд номинацид өрсөлдөн тоглогдох  жүжгүүдийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

03 сарын 19-ны 19.00 цагаас “Боржигон цэцэн” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 20-ны 14.00 цагаас “Солгой харандаа” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 20-ны 19.00 цагаас  “Жанжин заан” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 21-ны 19.00 цагаас “Миний нууц хүү” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 22-ны 19.00 цагаас “Арван тавны сар” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 23-ны 13.00 цагаас “Алтан түлхүүрийн эрэлд” УХТ-ын тайзнаа

03 сарын 23-ын 17.00 цагаас “Домогт Ану хатан” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 24-ны 14.00 цагаас “Том хамарт одой” УХТ-ын тайзнаа

03 сарын 24-ны 17.00 цагаас “Оролмаа” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 25-ны 17.00 цагаас “Тэнгэрийн хүү” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 26-ны 19.00 цагаас “Маргаашгүй хаан” УДЭТ-ын тайзнаа

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж