Төрийн өмчийн болон орон нутгийн эд хөрөнгөд үзлэг хийх тухай журмыг хэрэгжүүлэхээр 2012 оны 2 дугаар сарын 16 ны өдөр 46 тоот тогтоолыг гаргасан байна. Үүнд дүүргийн дарга нар харьяа газрыг дарга нар нутаг дэвсгэр бүрт 3 дугаар сарын 9-ний дотор багтаан салбар комисс байгуул гэсэн заалтыг захирамжаар гаргасан байна. Ингэснээр тооллогыг 5 дугаар сарын 15-ны дотор явуулан, дүнгээ төрийн өмчийн хороонд өгөх шийдвэр гарсан талаар Нийслэлийн өмчийн газрын дарга Ц.Баасанжав удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлэв. Уг ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцан ажилладаг учир дүүрэг бүрт салбар комисс гаргаж мэдээлэл цуглуулах, тооллого явуулахад хэрэгцээтэй мэдээлэл болон заавар зөвлөгөө өгөхөөр болжээ.
Эд хөрөнгийн үзлэгийг эхлүүлнэ
Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд Төрийн болон орон нутгийн эд хөрөнгөд үзлэг хийх ажлын талаар танилцуулжээ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn