Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Автомашин үйлдвэрлэгч BMW уулын унадаг дугуй бүтээснээ танилцууллаа. BMW Mountain Bike Enduro 2012 нэртэй  энэхүү шинэ загварын дугуйг аялагчдадаа зориулан гаргасан аж.

Таны ая тух, аюулгүй байдал зэргийг хангахад түлхүү анхаарч ажилласнаа үйлдвэрлэгчид онцолсон байна. Мөн технологи болон хэв загварын хувьд өмнөх загварын унадаг дугуйнуудаас сайжруулсан хэмээжээ.

Энэхүү унадаг дугуйг 4500 ам.долларын үнээр ирэх дөрөвдүгээр сараас худалдаанд гаргах юм байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж