Орос шатахууны татвар тогтоох системийг өөрчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Орос шатахууны татвар тогтоох системийг өөрчилж магадгүй

ОХУ-ын Эрчим хүчний
яам болон Холбооны монополийн эсрэг албатай хамтран бензины акциз буюу
шатахууны татварын үнийг тогтоох системд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Тус улсын шатахууны жижиглэнгийн үнэ өндөр байдаг нь татвартай холбоотой хэмээн
үздэг. Тиймээс татварын хэмжээг уян хатан бодлогоор  тогтоох системийг нэвтрүүлэх гэнэ. Өөрөөр
хэлбэл шатахууны татварын үнийг дэлхийн зах зээлийн газрын тосны үнэтэй холбох
аж. Ирэх долдугаар сарын нэгнээс өмнө  энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж
байна. Харин энэ хүртэлх хугацаанд шатахууны үнэ дахин нэмэгдэж болзошгүй
хэмээн болгоомжилж буйгаа тус улсын Эрчим хүчний сайд Сергей Шматко мэдэгджээ. Одоогийн
байдлаар татварын үнийг шатахууны зэрэглэл, ангиллаас хамааран тогтоож байна. “Евро
3” стандартаас доогуур шатахууны акциз нь нэг тонн тутамд 2012 оны нэгдүгээр
сараас 7725, долоодугаар сараас 8225, 2013 онд 10 мянга, 2014 онд 11110 рублийн
үнийг тус тус тогтоожээ.


Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж