валютын сангийн Ерөнхий захирал хатагтай Кристин Лагард өчигдөр Хятадын
хөгжлийн чуулганд оролцох үеэрээ “Европ, АНУ –ын байдал тогтворжих шинжтэй
болохын хэрээр дэлхийн эдийн засаг сэргэлтийн замдаа орж магадгүй байна” гэж
мэдэгджээ.
Тэрбээр уг
чуулганаар “Хэдхэн сарын өмнө нөхцөл байдал үнэхээр бүрхэг байсан. Харин өнөөдөр
бид тогтворжилтийн тэмдэг харж байгаа нь
Европын холбоо, АНУ-ын эдийн засгийн бодлого үр дүнд хүрч буйг харуулж буй
хэрэг юм. Санхүүгийн зах зээлийн нөхцөл илүү таатай болохын зэрэгцээ эдийн
засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд эерэг гарах хандлагатай болж эхэллээ” гэжээ.
Европын зарим улс
орны төр засаг, Европын төв банкны үр дүнтэй алхмын дүнд ерөнхий нөхцөл байдал
дээшилснийг хатагтай Кристин Лагард онцолжээ. Хятадын хамгийн том экспортын зах
зээл болох Европ нь өрийн хямралд нэрвэгдэж, эдийн засаг нь муудахын хэрээр Европын
холбооны улс орнууд өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн Засгийн газрын
зээлжих зэрэглэлээ ээлж дараалан бууруулуулаад байсан юм.
Гэхдээ тэрбээр хөгжингүй
болон хөгжиж буй улс орнуудын эдийн засаг одоо хэр нь эмзэг хэвээр байгааг
анхааруулжээ. Улс орнуудын Засгийн газрын их өр, өсөн нэмэгдэж буй газрын тосны
үнэ, хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч буй нь эрсдэл дагуулж
буйг тэрбээр дурдсан байна.
Харин Хятадын
хувьд тэрбээр урьд өмнөх дэлхийн санхүүгийн хямралын үед зөв бодлого баримталж, улс орныхоо эдийн засгийг тогтвортойгоор авч гарч чадсаныг магтан сайшаажээ. Одоогийн дэлхийн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг
даван туулахад тус улсын оруулах хувь нэмэр их байх болно гэдгийг тэмдэглэжээ. Мөн
тэрбээр Хятад улсын төр засагт хандан экспорт болон хөрөнгө оруулалтаас
хамаарсан байдлаасаа гарах бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоодын
хэрэглээнд тулгуурлан хөгжих нь зүйтэйг сануулсан байна.
Б.Төгс