Дуучин Леди Гага удаан хугацааны турш сэтгүүлчидтэй уулзахгүй, мөн ярилцлага өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ням гаригт Леди Гага алдарт Опра Уинфригийн “Oprah’s Next Chapter” хөтөлбөрт уригдсан бөгөөд дуучны ээж Синтия Жерманотта мөн нэвтрүүлэгт оролцжээ. Ярилцлагын дараа Леди Гага энэ бол түүний сүүлчийн ярилцлага хэмээн мэдэгджээ. Одоо сэтгүүлчидтэй ярилцах зүйл түүнд байхгүй болсон гэж дуучин хэлснээс гадна өөрийн энэ мэдэгдэлдээ эзэн болно гэдгээ нэлээт зоригтой илэрхийлжээ.
Н.Тунгалаг