Дорнод аймгийн БНХАУ-тай хиллэдэг Хавиргын боомтоор хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хэрэг гарчээ. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг тус боомтоор чоно гаргахыг завдсан этгээд машиныхаа эд ангид нуусан байсныг тус аймгийн гаалийн улсын байцаагч илрүүлсэн байна. Гаалийн ерөнхий газрын өгч буй мэдээллээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн агнахыг хориглосон саарал чоныг хориотой бүсээс агнасан байжээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.
Э.Сараа