Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод тусалжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод тусалжээ

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулж “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-аас "Монгол Ньюс"- мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд “Хүний эрхийг зөрчин хүнийг дамлан худалдах, хүчээр хөдөлмөр хийлгэж мөлжих, бэлгийн мөлжлөгт оруулах зэрэг нь дэлхий даяар түгээд байгаа бусармаг явдал бөгөөд энэ асуудалтай яаж тэмцэх талаар улс орон бүр өөр өөрсдийн хуулиараа тэмцсээр ирсэн.

Манай орон ч мөн адил энэ гэмт хэрэгтэй тэмцсээр ирсэн боловч сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг их гарах болсонтой холбогдуулан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Хуульд өөрчлөлт оруулахын тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгэмлэгүүдийн оролцоотойгоор хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан баг гарч судалгаа хийгээд 15 орчим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Бусад орнуудын хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг давхар судлаж, жишиг болгон хууль боловсруулсан нь УИХ-аар шууд батлагдсан нь энэ хуулийн төсөл сайн болсонтой холбоотой гэж үзэж байна. Энэ хууль хэрэгжснээр бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Тухайлбал эрүүгийн хууль, эрүүл мндийн тухай хууль гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэгт өөрчлөлт орсон байна.

Мөн хуулийн төслийн хүрээнд хөдөө орон нутагт болон нийслэл хотын их дээд, болон дунд сургуулийн багш сурагчдын дунд сургалт хийсэн байна. Мөн хохирогчдыг хамгаалах ажлын хүрээнд Улаанбаатар болон энэ гэмт хэрэг ихээр гарч болзошгүй зарим нэг хил дагуух орон нутагт тусгай байр байгуулж, 140 гаруй хохирогчдыг хамруулан тусламж үзүүлж, 20 гаруй хохирогчдод мөнгөн тусламж үзүүлж ажил бизнест нь туслаж амьдралыг нь өөрчилсөн зэрэг нийт 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ажлыг Дорнод, Ховд, Увс, Замын-Үүдын, УБ хотод хийсэн” хэмээн мэдээллээ.

                                                                                                                           Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж