Хөвсгөл аймгийн иргэд архинаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн иргэд архинаас татгалзав

Хөвсгөл аймагт 600 гаруй иргэн сайн дураар архинаас татгалзахаар аймгийн Цагдаагийн газарт бүртгүүлжээ. Тус аймагт архи хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэг өсөх хандлагатай болсон ажээ. Аймгийн Засаг даргын тамгын газраас “Хамтдаа хөгжих жил” аян зохион байгуулж, иргэдээ эрүүлжүүлэх зорилгоор Эрхүүгээс сэтгэц наркологийн эмч урьсан байна. Эхний ээлжинд 100 гаруй хүнийг эмчлүүлэхээр төлөвлөн архинаас татгалзах хүсэлтэй иргэдийг цагдаагийн газарт бүртгэжээ. Бүртгүүлсэн иргэдийг эмчлэхээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байгаа ажээ. Эмчилгээний төлбөрийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах гэнэ. Мөн архинаас гарсан иргэдийг цаашид мэргэжил олгох сургалтад хамруулан ажлын байртай болгохоор төлөвлөсөн байна.

                                                                                                                                  Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж