Азийн орнууд зэр зэвсэг ихээр импортолдог

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Азийн орнууд зэр зэвсэг ихээр импортолдог

Зэр зэвсэг худалдан авалтаараа Азийн орнууд дэлхийд эхний тавд орсон талаар Стокгольмын Их Сургуулийн энх тайвны асуудлын судалгаанд нийтэлсэн байна.

Өнгөрсөн оны зэр зэвсэг худалдсан болон худалдан авсан тоо баримт мөн 2007-2011 оны гэрээ хэлэлцээрийг судалсны эцэст Ази Номхон далайн орнууд зэвсгийн 44 хувийг импортолдог гэсэн дүгнэлт хийсэн байна. Зэр зэвсэг хамгийн ихээр импортолдог орон бол Энэтхэг бөгөөд өнгөрсөн онд дэлхийн зэвсгийн импортын 10 хувийг худалдан авсан ажээ. Дараа нь Өмнөд Солонгос /зургаан хувь/, Пакистан болон Хятад / таван хувь/, Сингапур /дөрвөн хувь/ орсон байна.

Судалгааны ахлагч Питер Везельман хэлэхдээ Азийн орнууд зэр зэвсэг ихээр худалдан авдаг учир нь өөрсдийн зэр зэвсгийн үйлдвэрлэлийг сайжруулах бөгөөд зэр зэвсгээ боловсронгуй болгосны дараа гадаадын зэвсэг үйлдвэрлэгчдээс хараат байдлаасаа гарах зорилготой байдаг гэж онцолсон аж.

Зэр зэвсгийн үйлдвэрлэлээр АНУ, ОХУ, Герман, Франц болон Их Британи дэлхийд тэргүүлсээр байгаа тухай судалгаанд мөн дурджээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж