Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Ооска гавьяатын охид

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт Спортын төв ордонд боллоо. Дөрөв дэх жилдээ болсон “Ооска”-гийн тэмцээнд уламжлал ёсоор хөнгөн дөрвөн жингийн тамирчид зодоглосон юм. Тэмцээний үеэр хүндэт зочдын индэрт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, нэгэн үе түүнтэй хамт чөлөөт бөхийн дэвжээнд нөхөрлөж, өрсөлдөж явсан “жин жав”-ууд нь, МЧБХ-ны удирдах гишүүд, Ооска гавьяатын ээж н.Оюунбилэг, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд түүнд хайртай, түүнийг хүндэлдэг, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж явсан амжилтыг нь үнэлдэг олон эрхэм цугласан.

Тэр дундаа чөлөөт бөхийн үе үеийн хөнгөн жингийнхнийг цуглуулсан энэ тэмцээний нэгэн чимэг нь О.Пүрэвбаатар гавьяатын бяцхан охин Марал байв. Ээж, эгчийнхээ хамт аавдаа баяр хүргэхээр цэцгийн баглаа тэврэн ирсэн П.Марал бараг анх удаа олны өмнө гарч байгаа нь энэ биз ээ.

Аавыгаа дэлхийн аваргаас анхны медалиа хүртэж байхад дүү шигээ бяцхаан байсан гавьяатын том охин Номин одоо ээж, аавдаа тусад орсон ийм мундаг эгч болжээ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж