Оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

“TLG-13” ТББ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл чийрэг болгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, шилдэг, шинэ залуу баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгуулдаг тус тэмцээн гуравдугаар сарын 24-31-нд “Тэмүүжин” спорт заал болон “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд болох юм байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн гуравдугаар сарын 21-нд 18.00 цагт Спортын төв ордонд болох аж.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99152479, 99640788 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж