“Аравт” ирэх сард үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Аравт” ирэх сард үзэгчдийн хүртээл болно

“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл соёл” кино компанитай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн уран сайхны кино бэлэн болжээ. Үзэгчдийг багагүй хүлээлгэсэн тус киноны нээлт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрт болох юм.

“Аравт” киноны зохиолыг “Монгол фильм” группын уран бүтээлч Н.Эрдэнэ бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. Дэлхийг эзэлсэн Чингис хааны цэргийн аравт, зуутын зохион байгуулалт, их Монгол Улсын хаадын мэргэн, холч ухаан бодлыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж явсан эгэл жирийн баатарлаг цэргүүдийн тухай тус кинонд өгүүлэх гэнэ. Тус киноны хөгжим хэдийнэ үзэгч, сонсогчдын чихэнд хоногшсон биз ээ. Киноны хөгжмийг төгөлдөр хуурч Б.Чинбат бичиж, хоёр ч клип нь үзэгчдийн хүртээл болоод амжсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж