
“Аравт” киноны зохиолыг “Монгол фильм” группын уран бүтээлч Н.Эрдэнэ бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. Дэлхийг эзэлсэн Чингис хааны цэргийн аравт, зуутын зохион байгуулалт, их Монгол Улсын хаадын мэргэн, холч ухаан бодлыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж явсан эгэл жирийн баатарлаг цэргүүдийн тухай тус кинонд өгүүлэх гэнэ. Тус киноны хөгжим хэдийнэ үзэгч, сонсогчдын чихэнд хоногшсон биз ээ. Киноны хөгжмийг төгөлдөр хуурч Б.Чинбат бичиж, хоёр ч клип нь үзэгчдийн хүртээл болоод амжсан юм.
М.Урин