“Уолл стритийг эзэл”-ийн жагсагчдыг тараажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Уолл стритийг эзэл”-ийн жагсагчдыг тараажээ

Нью-Йорк хотын төв паркад бямба гаригт цугласан “Уолл стритийг эзэл” хөдөлгөөний 300 жагсагчийг цагдаа нар тараасан тухай РИА Новости мэдээлжээ.

Жагсагчид хөдөлгөөн үүссэний хагас жилийн ойг тэмдэглэн, өөрсдийн үйл ажиллагааг зогсоогоогүй байгааг сануулах зорилгоор цугласан тухай “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч хэмээн өөрийгөө танилцуулсан, Нью-Йоркийн оршин суугч Майкл Премо сэтгүүлчдэд хэлсэн байна. Хүмүүст хөдөлгөөн эргэн ирснийг харуулах нь чухал гэж үзсэн жагсагчид цагдаа нартай маргалдаж, улмаар хэв журам зөрчсөн учир баривчлагдсан байна.

Олон хүнд хуванцар гав хэрэглэн, цагдаагийн машинд суулгаж, паркаас гаргасан бөгөөд цагдаа нарыг ирснээс хойш 20 минутын дараа парк хэвийн, тайван болсон байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж