
Хурлаар доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, доктор (Ph.D) Д.Болормаа нар “Монголын уран зохиол дахь 80 жилийн алхаа-Б.Бааст”, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр “Герман хэлт монголын уран зохиол-Ч.Галсан”, Эрдэмтэн зохиолч Д.Сумъяа “Монголын яруу найргийн хатан хаан-Ш.Дулмаа”, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж (МУИС, УБ) “Д.Гармаагийн хөгжөөнтэй ба хөгжөөнгүй туужууд”, доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаа (МУИС, УБ) “Ц.Бавуудоржийн яруу найраг дахь тэнгэрийг шүтэх үзэл”, докторант Ж.Ууганбаатар “Соёл урлагийн тамгатай төр-Б.Лхагвасүрэн” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна. Хурал гуравдугаар сарын 21-нд 14.00 цагт Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 410 тоот танхимд болох ажээ.