37 орны хэлээр амилах Шекспир

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

37 орны хэлээр амилах Шекспир

Дэлхий нийтээрээ Лондонгийн зуны Олимпийг сэтгэл догдлон хүлээж буй энэ өдрүүдэд Лондон хотноо урлаг, соёлын нэгэн олимп болох гэж байна. Тус хотод байх Шекспирийн “Глоб” театр “Глобоос Глобт” нэртэй наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 23-наас зургадугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ үеэр Шекспирийн 37 жүжгийг 37 орны театр өөр өөрсдийн хэл дээр тоглох юм.

Багдадын театрын “Ромео Жульетта”, Бээжингийн “Ричард 3”, Сөүлийн “Зуны шөнийн зүүд”, Ромын “Юлий Цезарь” ,Чикагогийн “Отелло”, Минскийн “Лир ван” жүжгүүдийг наадмын үеэр үзэх боломжтой. Түүнчлэн Хонконг, Бразил, Мексик, Энэтхэг, Израйль, Франц зэрэг олон орны улсын болоод хувийн театрууд алдарт зохиолчийн бүтээлийг өөрсдийн хувилбараар амилуулах гэнэ.

Энэхүү нүсэр наадмыг урлаг, утга зохиолын хүрээнийхэн түүхэнд ховорхон болох соёлын арга хэмжээ хэмээн дүгнэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж