
Сануулахад, өнгөрсөн сард 84 их, дээд сургуулийн 136,637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлснийг тухайн сургуулиуд бэлнээр болон банкны цахим картаар тараасан байгаа аж. Оюутнуудын зүгээс 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар МОХ-нд цөөнгүй гомдол ирүүлсэн байна. Тухайлбал, “70 мянган төгрөгөө авахын тулд шимтгэл төлсөн”, “Дутуу олгож байна” “Сургууль шууд төлбөрт авч байна” зэрэг гомдол их байгаа учраас Монголын оюутаны холбоо шалгалтад хамтран оролцохоор болсон байна.
Д.Жаргалсүрэн