Ливид баригдсан хоёр сэтгүүлчийг суллалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Ливид баригдсан хоёр сэтгүүлчийг суллалаа

Ливийн Засаг Захиргаа Их Британийн хоёр сэтгүүлчийг сулласан талаар ВВС мэдээлэв. Ираны Press TV телевизэд ажиллаж байсан Их Британийн иргэн Николас Дэвис болон Гарет Монтгомери-Жонсон нарыг Ливид хууль бусаар нэвтэрсэн хэмээн үзэж, өнгөрсөн сард Каддафийн дэглэмийг эсэргүүцэгчид баривчилсан юм. Тэднийг тагнуул хийсэн гэж сэжиглэж байсан тухай босогчид мэдэгдсэн бөгөөд сэтгүүлчдийн видео бичлэгт зэр зэвсгийн мэдээлэл байсан хэмээн үзсэн байдаг.

Харин тэднийг буруугүйд тооцон сулласан тухай Ливийн Дотоод Хэргийн Дэд Сайд Омар аль-Хадрауи ням гаригт мэдэгдсэн байна. Өнөөдөр сэтгүүлчид эх орон руугаа явах юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж