хүдрийн хайгуулын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй Австралийн хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Haranga Resources” (ASX:HAR)
компани “Сэлэнгэ” төслийнхөө
Баянцогт хэсэг дэх нөөцийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тус компанийн мэдээлж
буйгаар уг хэсэг дэх төмрийн хүдрийн нөөцийг ЖОРК стандартаар дунджаар 24.4
хувийн агуулгатай 32.8 сая тонн гэж тодорхойлжээ. Тус компанийн Сэлэнгэ аймагт
хэрэгжүүлж буй “Сэлэнгэ” төмрийн хүдрийн хайгуулын төсөл нь нийтдээ таван
хайгуулын лиценз бүхий 578 км квадрат нутгийг хамардаг байна. “Haranga
Resources” уг төслөөр Баянцогтоос
гадна Дунд булаг, Өндөр ухаа, Хүйтэн гол зэрэг төмрийн хүдрийн өндөр илэрц
бүхий хэсгүүдээс нэмж 120-250 сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлнэ гэж
таамаглаж буй ажээ.
Компанийн
хэрэгжүүлж буй Сэлэнгэ төслийн талбай нь Монголын төмрийн хүдрийн хамгийн их баялагтай
хэсэг болох Төмөр толгой, Төмөртэй, Ерөө гол зэрэг төмрийн хүдрийн ордууд
оршдог бүслүүрт буй учир үлэмж хэмжээний нөөц илрэх магадлал өндөр юм.
Тус компани нь
Монголд Сэлэнгээс гадна Төмөртэй худаг, Хөндлөн, Шавдал, Сүмбэр зэрэг төмрийн
хүдрийн хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Сэлэнгэ төслийн
Баянцогт хэсгээс илрүүлсэн төмрийн хүдрийн нөөцийн дундаж агуулга 24.4 хувь
байгаа нь Хятадынхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй байгааг тус
компани тэмдэглэжээ. Хятадад төмрийн хүдэр дэх төмрийн дундаж агуулга 19 хувьтай
байдаг ажээ.
“Haranga
Resources” ойрын хугацаанд Ашигт малтмалын газраас
ашиглалтын лиценз авахаар төлөвлөжээ.
Б.Төгс