
Улс орнуудын өрийн хэмжээ их хэвээр байгаа болон нефтийн үнэ өсч байгаа зэрэг нь хамгийн том асуудал болоод байна. Европын орнуудын эдийн засаг өсөн нэмэгдэж байгаа хэдий ч хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн байдал анхаарал татсан хэвээр байгаа юм. Тиймээсс хөгжиж буй орнуудын эдийн засаг цаашид дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхийн тулд зөвхөн улс орны эдийн засгаа бус дэлхий нийтийн сонирхолд үйлчлэх хэрэгтэй гэж тэрбээр тэмдэглэлээ. “Хэрвээ Хятад улсын эдийн засгийн томоохон өсөлт, байр суурь дэлхийн эдийн засагт байгаагүй бол байдал ямар байх байсныг төсөөлөхөд бэрх юм” гэж К.Лагард нэмж хэлсэн ажээ.
Н.Тунгалаг