Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

Зэвсэгт хүчний 91 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг,  Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Бямбажав, улсын начин И.Ёндонсамбуу нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 208 бөх зодоглосон юм. Улсын арслан хоёр, улсын гарьд нэг, улсын заан гурав, улсын харцага тав, улсын начин 25, аймгийн арслан 44, аймаг цэргийн заан 18, аймаг цэргийн харцага 15, аймаг цэргийн начин 52, залуу бөх 44 барилдав.

Их шөвгийн дөрөв болон үзүүр түрүүнд Архангай, Сэлэнгэ аймгийн бөхчүүд шалгаран үлдсэнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх, улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж,  Архангай аймгийн Булган сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, “Хүч” спорт хороо, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группийн бөх, улсын заан Д.Рагчаа үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхчилэгт” дэвжээ, “Сокол” компанийн бөх, улсын харцага Т.Мөнгөнцоож,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар “спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын начин Ч.Баянмөнх нар шалгаран үлдсэн байна.

Б.Цолмон

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж