“Хэрэмтэй чихэр” үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

“Хэрэмтэй чихэр” үйлдвэрлэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг “Кремлевский” худалдааны компани бидний нэрлэдгээр “хэрэмтэй чихэр” үйлдвэрлэх болсон талаар Интерфакс агентлаг бичлээ.

Ерөнхийлөгчийн удирдах ажлын хэвлэлийн төлөөлөгч Виктор Хреков энэ тухай мэдэгдсэн бөгөөд “Кремлевская белочка” нэртэй чихрийн патентыг тус компанийг авсан гэжээ. Энэ чихрийг үйлдвэрлэхэд “Красный Октябрь” концерн хамтран ажиллах юм байна. Өнгөрсөн онд “Кремлевский мишка” чихрийг мөн “Красный Октябрь” концернтэй хамтран үйлдвэрлэж, худалдаанд гаргасан аж. “Кремлевский” худалдааны компани Кремлевский нэртэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүнд архи, коньяк, шампанск болон чихэр багтдаг юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж