БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

Европын холбооны гадаад бодлогын Дээд төлөөлөгч Кэтрин Эштон БНАСАУ –ын  ойрын үед хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнд түгшиж байна. Ийм хөөрөлт нь БНАСАУ –ын олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй   хийгээд  НҮБ-ын АЗ-ийн 1874 тогтоолы зөрчилдөх болно гэж Эштон үзэв. Тэрээр хиймэл дагуул хөөргөх нь БНАСАУ –ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талт яриа хэлэлцээг сэргээхэд чиглэгдсэн дипломат хүчин чармайлтын  таатай уур амьсгалыг унагана  гэж үзэж байна.  БНАСАУ-ыг нэн даруй төлөвлөж байгаа хиймэл дагуул хөөргөхөөс түдгэлзэж буйгаа зарлаж, харилцан итгэлцлийг сэргээх ажлыг сэргээхийг хатагтай Эштон  уриалжээ.  Пхеньян нь 4-р сарын 15- нд БНАСАУ-ын үндэслэгч асан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан  эн сарын дундуур хиймэл дагуул хөргөхөөр төлөвлөж байгаа тухайгаа  баасан гаригт албан ёсоор мэдэгдсэн юм.  

Өмнө нь АНУ болон Япон, бусад орнууд тус улсын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг шүүмжилж байсан юм. Тэдний үзэж байгаагаар, хэрэг дээрээ  хиймэл дагуулын нэрэн дор Пхеньян  нь баллистик пуужин   турших гэж байгаа аж.  БНАСАУ-ын эдгээр пуужингуудын  туршилтыг НЗБ-ын АЗ хориглосон юм. 

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж