Солонгосчуудыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Солонгосчуудыг шүүх хурал хойшлов

БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан Монголын иргэн болох 28 настай Б-г  тус улсын хоёр иргэн  зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн сард гарсан. “Xүйтэн байхад дэлгүүрийн хаалга хаасангүй” гэсэн шалтгаанаар монгол залуугийн аминд хүрсэн нь дэлгүүрийн камерийн бичлэгээр батлагдсан гэсэн мэдээлэл бий. Сэжигтэн болох БНСУ-ын иргэн, 31 настай Хаму, болон түүний найз Уни нарыг одоогоор саатуулан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус улсын хууль, цагдаагийн байгууллагаас урьдчилан 12-15 жил хорих ял төлөвлөөд байгаа ажээ. Хэрэгтнүүдийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна.

Уг хуралд манай улсыг төлөөлж Элчин сайдын яамнаас төлөөлөгч оролцох байсан юм. ГХЯ-наас тус улсын Элчин сайдын яамаараа дамжуулан шүүх хурлыг түргэн хийж, буруутай этгээдийг хариуцлага тооцохыг хүссэн шаардлага хүргүүлсэн ч албан ёсны хариу өгөөгүй ирүүлээгүй байгаа ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж