Обама Монгол дахь элчин сайдаа томилов

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Обама Монгол дахь элчин сайдаа томилов

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жонатан Стюарт Эдлтоны бүрэн эрхийн хугацаа дуусч, ирэх намар эх орондоо буцахаар болсон билээ.

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  түүний орны хүнийг буюу Монгол Улсад суух элчин сайдаар хатагтай Пайпер А.У.Кемпбэллийг томилжээ. 46 настай Пайпер А.В. Кэмпбелл өдгөө Иракийн Басра хот дахь АНУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байгаа аж. Тэрбээр өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын туслах асан, Цагаан ордоны тэргүүн Жэк Левийн зөвлөхөөр мөн ажиллаж байжээ. А.В. Кэмпбелл нь Мэдээлэл технологийн “CTG” группийн гүйцэтгэх захирал асан Дэвид Кэмпбеллийн охин юм байна. АНУ-аас Монгол Улсад суух элчин сайд Николсийн ахлах сургууль болон Жоржтауны Их сургуулийг гадаад харилцааны чиглэлээр төгсч, Харвардын их сургуулийн Жонн Кеннедигийн нэрэмжит удирдлагын сургуульд төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж