Аяны хүрээнд 0-18 насны хүүхдийг нүд, хамар, хоолой, шүд зэрэг бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулж өвчин илэрсэн тохиолдолд бүрэн эмчлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа юм. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар явуулах бөгөөд сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын баг ажиллаж, үзлэг хийх аж. Аяны үр дүнг үндэслэн хүүхдийг эрүүлжүүлэх ажлыг шат дараатайгаар энэ онд үргэлжлүүлэх ба цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох бодлогыг Засгийн газраас боловсруулж үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
“Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Түүнчлэн уг аяныг дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд болох аяны нээлттэй холбоотой арга хэмжээнд оролцох ажээ.