УИХ-ын
чуулган завсарласан хугацаанд орон нутагт ажиллахаар өчигдөр нийслэлээс
мордсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Ховд аймгийн Цэцэг суманд
ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Ховд аймгийн төвд очсон бөгөөд энэ үеэр
Зэвсэгт хүчний 91 жил, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан
Галданбошигт болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж,
аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай уулзан, аймаг, орон нутгийн цаг үеийн
байдал, мал төллөлт, хаваржилттай танилцсан юм. Улмаар оройдоо Цэцэг сум
руу хөдөлжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон түүнийг дагалдан яваа
С.Бямбацогт, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр,
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Н.Номтойбаяр,
УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, зарим яам,
агентлагийн удирдах ажилтнууд, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын
сурвалжлагчид өчигдөр шөнөдөө аймгийн төвөөс 200 гаруй км зайд орших
Цэцэг сумд очсон байна. Сумын Засаг дарга нийслэлээс ирсэн төлөөлөгчдийг
хүлээн авч, уулзсан бөгөөд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 09.00 цагт
/Улаанбаатарын цагаар 10.00 цагт/ тус сумын иргэдтэй уулзах ажээ.
Иргэдтэй хийх уулзалтын дараа Мөст сумыг зорих гэнэ. Энэ үеэр малчин
айлуудаар орж, мал төллөлт, хаваржилттай танилцах юм байна.

дарга гуравдугаар сарын 18-22-нд Ховд болон Баян-Өлгий аймагт ажиллах
бөгөөд томилолтын хугацаанд хоёр аймгийн төв болон зарим сумдад ажиллаж,
орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал
төллөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай газар дээр нь
танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсч,
УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж
танилцуулна. Мөн казах түмний амьдрал ахуйтай танилцаж, Наурыз баярын
хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм байна.
Д.ОЮУН