Ханган нийлүүлэгчдийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Ханган нийлүүлэгчдийн хурал өндөрлөв

Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Хурлын 2 дахь
өдөр уул уурхайн компаниудын худалдан авах үйл ажиллагааны бодлого стратеги,
ханган нийлүүлэлтийн салбарт нэвтэрч буй шинэ техник технологи, техникийн
боломжуудын талаар холбогдох хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Үндэсний ханган нийлүүлэгчдэд болон түүнийг тойрсон бодлогын
асуудлаар зохион байгуулагддаг ажил нийтийг хамарч үр дүнтэй болж чадахгүй байгаа, хүн болгоны оролцоог хангасан, цар хүрээ сайтай болгох тал дээр
анхаарал хандуулахгүй бол ярьж буй,
хүссэн үр дүндээ хүрч чадахгүй гэдгийг МҮХАҮТ-ийн дэд дарга Ц.Янсанжав
илтгэлдээ сануулан хэлсэн. Мөн Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн байгууллагын хүнд
суртал, олон шат дамжлага бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд саад болж
буйг тэмдэглэв
.

Оюутолгой ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа  “Дотоодын ханган нийлүүлэгчдийг
илүү дэмжиж ажиллах нь зүйтэй. Гэхдээ тодорхой шаардлагуудыг хангаж ажиллаж
чадахгүй тохиолдол байдаг. Тиймээс Оюутолгой компанийн зүгээс энэ шаардлагуудыг
хангадаг болоход нь тусалж,
дэмжиж ажиллана гэдгийг хэллээ.

Энэ өдрийн хурлын хамгийн чухал хэсэг нь дэвшилтэт технологи
болон түүнийг хэрхэн ашиглаж
болох талаар гадаад дотоодын компаниудын танилцуулгууд байлаа. Үүнд Global
Мinespec компанийн менежер
Артур Деви "Аюулгүй үйл ажиллагаа
ба гагнуурын тоног төхөөрөмж"
, Азийн олон улсын худалдааны менежер Мич
Конкуирийн Хүдэр
боловсруулах бөмбө
лгөн термийн талаар болон Техник технологийн коллежийн багш , докторант Г.Энхтогтохын "Эксковаторын шанаган
шүдний хийцийг өөрчлөх боломж
", "Дайптэйн Монгол" ХХК-ийн
гүйцэтгэх захирал Д.Золнамарын Шатахуун зарцуулалтыг багасгадаг Дайптэйн
бүтээгдэхүүний
ногоон технологийн шийдэл" зэрэг
сонирхолтой илтгэл анхаарал татав.

Эдгээрээс Эксковаторын
шанаган шүдний хийцийг өөрчлөх боломж илтгэл
уул уурхайнхны анхаарлыг нэлээд татсан юм
. Учир нь шүдний элэгдлээс
шалтгаалаад техникийн эвдрэл болон шатахууны зарцуулалт маш ихээр нэмэгддэг аж.
Мөн Монголын компаниуд эдийн
засгийн хэмнэлтийн үүднээс шинэчлэл хийдэггүй. Энэ нь хэмнэлт биш , эцсийн дүндээ илүү зардал гарах
нөхцөл болдог тухай хуралд
оролцогчид хөндөн ярилаа
. Монголын эрдэмтдийн хийж буй судалгаа амжилттай болбол элэгдэлд орсон ч гэсэн шатахууны
зарцуулалт болон техникийн эвдрэлд өртөхгүй байж болох гэнэ.

"Miner and Supplier 2012"-ийн хүрээнд зохиогдсон бас нэг чухал ажил нь “Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн
үзэсгэлэн юм. Хоёр өдрийн
турш зохион байгуулагдсан уг үзэсгэлэнг сонирхсон хун бүрт чөлөөтэй үзэх боломжийг олгосон нь онцлог
байлаа. Дээрх үзэсгэлэнд гадаад,
дотоодын нийт 26 байгууллага оролцож , үйлдвэрлэдэг болон нийлүүлдэг бүтээгдэхүүн, техник технологи, үйл
ажиллагаагаа хуралд оролцогчид болон олон нийтэд дэлгэн үзүүлж, сурталчилсан юм.



Г. Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж