The New York Post сонинд мэдээлснээр уг төсөл 3 жилийн өмнөөс хэрэгжиж байна. Одоогоор туршигдаж байгаа төхөөрөмжийн хүчин чадлын хувьд хүний биеэс 1 – 1,2 м зайд илрүүлэх чадвартай байгаа бол цаашид энэ зайг дор хаяж 25 м-т хүргэхийг зорьж байгаа юм. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л Нью-Иорк хотын гудамжуудад нэгжлэг хийлгэсэн сэжиг бүхий хүмүүсийн 13 % нь биедээ галт зэвсэг авч явж байжээ.
Шинэ төхөөрөмжийн ажиллагаа нисэх буудлуудад суурилуулагдаад байгаа "нүцгэлж" шалгах төхөөрөмжтэй төстэй учир хэмжилт, шалгалт хийх нь хүний эрхэнд халдсан хэрэг болно гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ уг төхөөрөмж гудамжинд цагдаа нар байгаа эсэхийг офицерүүдэд хэлж өгөх ач холбогдолтой. Мөн хэт улаан долгион нь цагдаа нарын буу хооронд дохиолол илгээхэд туслана. Өөрөөр хэлбэл нэг нэгэн цагдаа буугаа хуйнаас нь сугалсан тохиолдолд бусад цагдаа нарт дохиолол очиж гэмт хэргийн чанартай үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоох боломж олгох юм.