
Ингэснээр сонгуулийн насны иргэн та Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn болон www.registrationmongolia.com цахим хуудсанд хандаж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжтой болж буй юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1 д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна” гэж заасны дагуу ийн байршуулжээ.
Иргэн цахим хуудсанд хандахдаа “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах” гэсэн цонхыг сонгон регистрийн дугаар, иргэний үнэмлэхнийхээ дугаараар нэвтрэн, улмаар зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцаж зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарж өөрийн мэдээллийн үнэн зөвөө баталгаажуулах гэнэ. Харин өөрийн мэдээллээ шалгах явцад ямар нэгэн мэдээллийн зөрүү илэрсэн бол “алдааг мэдээлэх” хэсгийг сонгож харьяа аймаг, нийслэл, дүүргийн уг ажлыг шууд хариуцан ажиллаж байгаа иргэний бүртгэлийн ажилтнуудтай хүснэгт дэх утсаар холбогдох юм байна. Хэрэв шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын 70123363, 350072 болон бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандах ч боломжтой аж.
