Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар хойноос, говийн нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, говийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс
секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, Яармаг-Сонгины орчмоор 17-19
градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19, өдөртөө 6-8 градус хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж