Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина эмээгийнхээ эсэргүүцлийг үл хайхран өөрийн өргөмөл ах Ник Гордонтой гэрлэхээр шийдсэн гэнэ. Хьюстоны ээж тэдний энэ харилцааг буруутгаж байгаа ч Бобби Кристина “Таныг адисласан адислаагүй би Никтэй гэрлэнэ” гэж гөжүүдэлж байгаа аж. Уитни Хьюстон Никийг албан ёсоор өргөж аваагүй ч тэрбээр 12 настайгаасаа хойш тэднийд амьдрах болсон юм. Бобби Кристина ээжийгээ нас барснаас хойш Атланта дахь гэртээ Никтэй хамт амьдарч байгаа гэнэ. Бобби Кристина эмээгийнхээ үгийг сонсохыг ч хүсэхгүй байгаа бөгөөд “Хүмүүс юу гэж ярих нь хамаагүй, би Никтэй гэрлэнэ” гэж найзууддаа хэлжээ. 22 настай Ник энэ сарын 10-нд Бобби Кристинад сүйн бөгж бэлэглэсэн гэнэ. Никийн ээж “Star” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүү маань Кристинаг үргэлж хамгаалж ирсэн. Түүнийг цаашид ч харж хамгаалж чадна” хэмээн ярьжээ.
Н.Энх