Стросс-Каны тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Стросс-Каны тухай кино хийнэ

Францын нэрт жүжигчин Жерард Депардье секс дуулианд холбогдсон ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Каны тухай кинонд тоглохоор гэрээ байгуулсан гэнэ. Тэрбээр Швейцарийн “RTS” телевизэд өгсөн ярилцлагадаа Стросс-Каныг ичгүүргүй Франц хүн гэж тодорхойлжээ. Жерард Депардье “Би түүнд дургүй. Тийм учраас түүний дүрд тоглохыг зөвшөөрсөн” гэжээ.  ОУВС-гийн тэргүүн асан Стросс-Кан Манхеттэны нэгэн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэрэгт холбогдсоноос албан тушаалаасаа огцорсон билээ. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байсан Стросс-Кан секс дуулиан шуугианд нэр холбогдсоноор улс төрийн нэр хүнд нь шаварт унасан юм. Киноны найруулагч Абель Феррера киноны зураг авалтыг Нью Йорк, Парис, Вашингтонд авна гэж мэдэгдсэн байна. Америкийн найруулагч Феррера амьдралыг бараан сүүдэртэй талаас нь харуулсан хүнд кино бүтээдгээрээ алдартай гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж